ШУУРХАЙ: Допингийн асуудлаар Арбитрын шүүхэд хандсан Б.Чинзоригийн шийдвэр гараагүй бөгөөд тэрбээр 20 мянган ам.доллар төлөөд байгаа аж

ШУУРХАЙ: Допингийн асуудлаар Арбитрын шүүхэд хандсан Б.Чинзоригийн шийдвэр гараагүй бөгөөд тэрбээр 20 мянган ам.доллар төлөөд байгаа аж

Ханжоу-2022" Азийн наадмаас алтан медаль хүртсэн, ОУХМ Б.Чинзоригоос допинг илэрсэн бөгөөд тэрбээр “Б” сорьцын шинжилгээ өгөхгүй шууд Олон улсын Арбитрын шүүхэд хандаад байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл тус шүүхийн шийдвэр одоогоор эцэслэгдээгүй байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Мөн Б.Чинзориг уг шүүхэд хандахын тулд 20 мянган ам.доллар төлөөд байгаа аж. Олон улсын спортын арбитрын шүүхээс Б.Чинзоригт хамгийн бага шийтгэл болох зургаан сарын хугацаатай эрхийг нь хасах тохиолдолд түүний эрх энэ оны дөрөвдүгээр сар /2024.04/-д сэргэж, тэрбээр ирэх оны олимпод оролцох боломжтой болох юм.

Учир нь, Спортын арбитрын шүүхэд хандсан цаг хугацаанаас эхлэн ямар шийтгэл оноосон хугацаа нь тооцогддог байна. 

Эргэн сануулахад, Ханжоу-2022" Азийн наадмаас алтан медаль хүртсэн, ОУХМ Б.Чинзоригоос Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хориглосон эмийн S1 ангилалд багтдаг Метандиенон метаболит бодис илэрсэн байдаг. Тиймээс ч тэрбээр "Б" сорьцын шинжилгээ өгөхгүй шууд Арбитрын шүүхэд хандсан юм.