ВИДЕО: Америк цэрэг “Палестиныг чөлөөл” гэж хашгираад өөрийгөө шатаажээ

ВИДЕО: Америк цэрэг “Палестиныг чөлөөл” гэж хашгираад өөрийгөө шатаажээ

Өнгөрсөн ням гарагт Вашингтон дахь Израйлийн Элчин сайдын яамны гадаа нэгэн америк цэрэг өөрийгөө шатааж, амиа егүүтгэсэн хэрэг гарсан талаар олон улсын хэвлэл мэдээллүүд бичжээ. Тэрээр газын зурваст үргэлжилж буй мөргөлдөөнийг эсэргүүцэн өөрийгөө шатаасан бөгөөд албаныхан түүнийг Техас мужийн Сан Антонио хотын иргэн 25 настай, Аэарон Бушнелл байсныг тогтоосон  байна.

Тус цэрэг өөр дээрээ шатахуун асгаж “Палестиныг чөлөөл” гэж орилоод өөрийгөө шатаасан байна. Тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан геноцидод оролцохгүй гэдгээ удаа дараа илэрхийлж байжээ. Тус бичлэгийг цахим орчинд тарсны дараа Израйлийн засгийн газраас хязгаарлажээ.