Э.Эрхэс залуучуудын Азийн аваргаас хүрэл медаль хүртэж, Монголын рекордыг дахин шинэчиллээ

Э.Эрхэс залуучуудын Азийн аваргаас хүрэл медаль хүртэж, Монголын рекордыг дахин шинэчиллээ

11 дэх удаагийн усанд сэлэлтийн залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Филиппин Улсад эхэлсэн бөгөөд манай улсаас 21 тамирчин өрсөлдөж байна.

Тэгвэл тус тэмцээний 15-17 насны ангилалд ОУХМ Э. Эрхэс хүрэл медаль хүртсэн бөгөөд 26.43 секундын амжилтаар Монгол улсын рекордоо дахин шинэчиллээ. Мөн 15 настай Э. Эрхэс хүү энэ ангилалдаа хамгийн бага настай өрсөлдөгч байв.