МУГТ Э.Цэндбаатар өнөөдөр ээлжит тулаанаа хийнэ

МУГТ Э.Цэндбаатар өнөөдөр ээлжит тулаанаа хийнэ

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын спортод хөл тавьж, багагүй амжилт гаргаад байгаа билээ. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард /2023.12.17/ Нью Йорк хотын хамгийн идэвхтэй "Boxing Insider" холбооны хоёрдахь жилийн баярын арга хэмжээ болох "Holiday Fight Night 2" эвентийн голлох тулаанчдын нэг Бүгд Найрамдах Доминикан улсын боксчин Йохан Васкестэй тулалдаж, сүүлийн наймдугаар үед хүнд цохилтоор дутуу гаргаж мэргэжлийн бокст найм, "Boxing Insider" холбоонд дөрөвдөх ялалтаа байгуулсан юм.

Тэгвэл өнөөдөр тамирчин Э.Цэндбаатар ээлжит тулаанаа Канадын тамирчин Мохамед Суаморатой хийнэ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тамирчдын тулаан монголын цагаар 2024.02.29-ний 08:00 цагаас эхлэх юм байна.