ШУУРХАЙ: "Нийслэлийн ерөнхий архитектор"-оор томилогдсон СХД-ийн мэргэжилтэн асан Г.Батзоригийн оронд БНСУ-ын компани ажиллаж магадгүй байна

ШУУРХАЙ: "Нийслэлийн ерөнхий архитектор"-оор томилогдсон СХД-ийн мэргэжилтэн асан Г.Батзоригийн оронд БНСУ-ын компани ажиллаж магадгүй байна

Сонгинохайрхан дүүргийн мэргэжилтэн асан Г.Батзоригийг "Нийслэлийн ерөнхий архитектор"-оор томилсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.  

Тэгвэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр /2024.02.28/ "Нийслэл Улаанбаатар хотын ерөнхий архитекторын сонгон шалгаруулах"-аар болсон талаар зар түгээсэн байна.  Тодруулбал, "Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4 дэх хэсгийг үндэслэн нийслэл Улаанбаатар хотын ерөнхий архитекторын эрх, үүргийг 4 жилийн хугацаагаар гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллага, хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх нээлттэй сонгон шалгаруулалт"-ыг зарласан байна. 

Мөн уг сонгон шалгаруулалтад "Монгол Улсад үүсгэн байгуулагдсан, эсхүл олон улсад үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага, хуулийн этгээд байна" гэх шаардлага тавьжээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэхүү сонгон шалгаруулалтад БНСУ-ын архитектор төлөвлөлтийн компани орж ирэх тохироо хийгдсэн байж магадгүй байгаа юм байна. Ямартай ч Хотын дарга өөрийн хүн гэгдэх Сонгинохайрхан дүүргийн мэргэжилтэн асан Г.Батзоригийн оронд мэргэжлийн хүн, хуулийн этгээдийг томилохоор ийнхүү сонгон шалгаруулалт зарлажээ.