А.Навальныйгийн ээжтэй хамт явсан өмгөөлөгчийг тодорхой бус шалтгаанаар Москва хотод саатуулжээ

А.Навальныйгийн ээжтэй хамт явсан өмгөөлөгчийг тодорхой бус шалтгаанаар Москва хотод саатуулжээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальный тус улсын шоронд хоригдож байгаад энэ сарын 16 /2024.02.16/-ны өдөр учир битүүлэгээр нас барсан. Харин түүний үхлийн шалтгааныг тогтоох шалгалт хийгдэж байгаа гэх үндэслэлээр А.Навальныйгийн цогцсыг ээжид хүлээлгэн өгөхгүй Оросын эрх баригчид удаасан юм. 

Энэ үеэр А.Навальныйгийн ээж Людмила болоод өмгөөлөгч Василий Дубковын хамтаар мэдээлэл хийж "Тэд Алексейд баяртай гэж хэлэлгүйгээр нууцаар оршуулахыг хүсч байна" хэмээн мэдэгдэж байсан юм. Тэгвэл А.Навальныйгийн ээжтэй хамт явсан өмгөөлөгч Василий Дубков ОХУ-ын нийслэл Москва хотод саатуулагджээ. Урьдчилсан мэдээллээр өмгөөлөгч Василий Дубковаг нийтийн хэв журам зөрчсөн хэргээр захиргааны хариуцлага хүлээлгэж байгаа аж. Харин түүнийг цагдан хорих болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа талаар Reuters агентлаг мэдээлжээ. 

Эх сурвалж: Reuters