“Apple” компани цахилгаан автомашин үйлдвэрлэх төслөө зогсоожээ

“Apple” компани цахилгаан автомашин үйлдвэрлэх төслөө зогсоожээ

“Apple”компани 2014 оноос эхлэн цахилгаан хөдөлгүүрт автомашин бүтээх төсөл хэрэгжүүлсэн. Харин арван жил үргэлжилсэн дээрх төслөө зогсоохоор болсноо хоёр мянга гаруй хүнтэй төслийн багтаа танилцуулсан байна. Учир нь сүүлийн үед цахилгаан автомашины зах зээл хумигдаж, борлуулалт буурсан нь дээрх шийдвэрт нөлөөлсөн байх магадлалтай аж.

Үүнээс гадна “General Motors, Ford” зэрэг томоохон компаниуд цахилгаан автамшин борлуулалт болон үйлдвэрлэлтээ бууруулж байгаа нь цахилгаан автомашины үнэ өртөг өндөр хэвээр байгаа ч цэнэглэгчийн дэд бүтэц хангалтгүй байгаатай холбоотой гэж үзэж байна. Салбарын анхдагч “Тесла” компани ч мөн энэ онд бүтээгдэхүүнийх нь эрэлт бага байхыг хөрөнгө оруулагчдад анхааруулсаар байгаа ба “Bloomberg intelligence”-н шинжээчид “Apple”-н дээрх шийдвэрийг стратегийн зөв алхам хэмээн үзжээ.