“The Mongolz” гурав дараалан хожиж "PGL Major Copenhagen 2024" буюу ДАШТ-нд оролцохоор боллоо

“The Mongolz” гурав дараалан хожиж "PGL Major Copenhagen 2024" буюу ДАШТ-нд оролцохоор боллоо

Манай улсын "The MongolZ", "ATOX Esports" багууд Шанхайд болж буй "PGL Major Copenhagen 2024" буюу Counter Strike тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний Ази тивийн урьдчилсан шатны тэмцээнд өнөөдөр сүүлийн өдрөө оролцож буй.

Одоогоор дэлхийн чансааны 21 дүгээр байрт эрэмбэлэгдэж буй "The MongolZ" баг Ази тивийн урьдчилсан шатанд хоёр дараалан хожоод байсан. Тэгвэл өнөөдөр манай улсын баг ДАШТ-ий эрхийн төлөө Хятадын "Lynn Vision" багтай тоглож 13:8 онооны харьцаатай хожоод байна. Ингэснээр "The MongolZ" баг "PGL Major Copenhagen 2024" тэмцээнд шалгарч, 910, mzinho, Senzu нар анх удаа, bLitz, Techno4K нар дөрөв дэх "sticker"-ээ гаргуулахаар болж байна.

"ATOX Esports"багийн хувьд эхний тоглолтдоо хожигдсон ч "Myth Avenue Gaming", "TYLOO" багийг хожиж дахин нэг боломжийн төлөө өнөөдөр 12:00 цагаас "Grayhound"-тай дахин тоглох юм.