“Парис 2024” зуны олимпийн үеэр цагдаа хэрхэн ажиллах төлөвлөгөөг хулгайд алджээ

“Парис 2024” зуны олимпийн үеэр цагдаа хэрхэн ажиллах төлөвлөгөөг хулгайд алджээ

Францын Парис хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй "Норд" метроны буудлаас хотын захиргааны ажилтны цүнхийг хулгайлсан хэрэг гарчээ. Тус цүнхэнд зөөврийн компьютер болон хоёр ширхэг флаш диск байсан бөгөөд "Парис-2024" зуны олимпын үеэр цагдаа нарын мөрдөх аюулгүй байдлын төлөвлөгөө байсныг албаныхан баталжээ.

Орон нутгийн BFM телевизийн мэдээлснээр хохирогч цүнхээ галт тэргэний суудлын дээд талын тээш хадгалах хэсэгт хийсэн бөгөөд суудлаа солих үед хулгайд өртсөнөө мэдсэн аж. Уг хэргийг орон нутгийн тээврийн цагдаагийн газраас шалгаж байгаа юм. Харин Парис хотын захиргаа уг хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.  Ирэх долдугаар сарын 26 /2024.06.26/-нд нээлтээ хийх олимпын үеэр 2,000 цагдаа, 35,000 мянган хамгаалалтын ажилтан ажиллахаар төлөвлөсөн байна.