“Nissan” жолоочгүй такси нэвтрүүлнэ

“Nissan” жолоочгүй такси нэвтрүүлнэ

Япон улсад таксины жолооч хүрэлцээгүй байгаагаас “Nissan Motor” компани 2027 оны санхүүгийн жилд автомат удирдлагатай буюу жолоочгүй автомашины үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байна гэж тус компанийн Судалгаа болон дэвшилтэт технологийн албаны Дэд ерөнхийлөгч мэдээлжээ.

Мөн тэрбээр аюулгүй байдлын талаарх холбогдох яриа хэлэлцээрийг Япон улсын Засгийн газартай шат дараалан хийнэ гэдгийг дурдсан байна.Энэхүү төслийн хүрээнд жолоочийн суудлын хэсэгт аюулгүй ажиллагааны хяналтын систем суурилуулсан 20 автомашиныг Японы Йокохама хотод туршихаар болжээ.