БНСУ-д жагсаал хийж буй залуу эмч нарыг баривчилж магадгүй

БНСУ-д жагсаал хийж буй залуу эмч нарыг баривчилж магадгүй

БНСУ-д эсэргүүцэн жагсаж буй эмч нарыг жагсаалаа зогсоож, ажилдаа орохгүй бол баривчлах арга хэмжээ авахаа тус улсын Засгийн газар мэдэгдэв.

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Өмнөд Солонгосын нийт залуу эмч нарын гуравны нэг нь ажлаа хаяж, жагсаал хийж буй. Улмаар томоохон эмнэлгүүдэд хийх байсан хагалгаанууд хойшлоход хүрээд байгаа юм. Залуу эмч нар анагаах ухааны чиглэлээр суралцах оюутны тоог хүчээр нэмэх Засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцэж байна.

Хэдийгээр солонгос эмч нарын цалин өндөрт тооцогддог ч ажлын цагаар нь бодож үзвэл залуу эмч нар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ч багыг авдаг гэжээ. Улмаар зарим эмч ажлаасаа гарах өргөдлөө Эрүүл мэндийн яамд өгсөн ч яам хүлээн авахаас татгалзжээ. Харин ажилдаа эргэн орохгүй бол эрүүл мэндийн тухай хууль зөрчсөн хэмээн үзэж баривчилна гэдгээ мэдэгдсэн байна.