NBA-с Монгол дахь албан ёсны фэйсбүүк хуудас нээжээ

NBA-с Монгол дахь албан ёсны фэйсбүүк хуудас нээжээ

NBA-с Монголын хөгжөөн дэмжигчдэд зориулсан албан ёсны фэйсбүүк хуудас нээсэн нь сагсан бөмбөг сонирхогчдын хувьд таатай мэдээ болоод байна.

Сүүлийн жилүүдэд Монгол улсад сагсан бөмбөг эрчимтэй хөгжиж, сагсан бөмбөгийн спортын хөгжөөн дэмжигчид ч улам бүр нэмэгдэж буй. NBA-ийн хөтөлж, хариуцан ажиллуулдаг энэхүү хуудсаар монгол үзэгчдэд зориулсан мэдээлэл, тоглолтын онцлох агшин болон хөгжөөн дэмжигчдийн дуртай баг, дуртай тоглогч, дуртай тоглолтын талаарх мэдээллийг албан ёсны эх сурвалжаас эх хэл дээр нь хүргэх ба Монгол дахь хөгжөөн дэмжигчдийг хооронд нь улам ойртуулах зорилготой ажээ.