Японы хөлбөмбөгийн эмэгтэй баг Парисын олимпод оролцох эрхээ авчээ

Японы хөлбөмбөгийн эмэгтэй баг Парисын олимпод оролцох эрхээ авчээ

Японы эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн шигшээ баг лхагва гарагт буюу өчигдөр Умард Солонгосыг 2:1-ээр буулган авснаар Парисын Олимпын наадамд оролцох эрхээ авчээ. Саудын Арабын Жидда хотноо өнгөрсөн бямба гарагт болсон эхний тоглолтод багууд 0:0 харьцаатай тэнцсэн юм.

Энэ үеэр Японы дасгалжуулагч Фүтоши Икэда хэлэхдээ, бид алтан медаль авах зорилгоо биелүүлэхийн төлөө хичээж байна гэж ярьжээ. Японы тамирчид 2012 оны Олимпоос мөнгөн медаль хүртэж байсан ч түүхэндээ алтан медаль хүртсэн удаагүй.

Өчигдөр болсон тоглолтын үеэр Японы хөлбөмбөгч Хана Такахаши 26 дахь минутад тоглолтын эхний гоолыг оруулж, улмаар 76 дахь минутад Аоба Фүжино багтаа хоёр дахь гоолыг хийсэн байна.

Эх сурвалж: Olympics.com