Алдарт дуучин Адель эрүүл мэндийн шалтгаанаас болж тоглолтоо цуцалжээ

Алдарт дуучин Адель эрүүл мэндийн шалтгаанаас болж тоглолтоо цуцалжээ

Их Британийн алдарт дуучин Адель  АНУ-ын Лас Вегас хотод хийхээр төлөвлөж байсан тоглолтоо цуцалж, эрүүл мэндийн шалтгаанаас болж хэсэг хугацаанд дуулж чадахааргүй болж байгаагаа мэдэгджээ.

Тэрээр өөрийн инстаграм хуудсандаа “Тоглолтоо хийх бломж надад олдсонгүй, би дахин өвдсөн. Харамсалтай нь энэ өвчин миний хоолойд нөлөөлжээ. Тиймээс эмч нарын зөвлөгөөг сайтар дагаж амрахаас өөр аргагүй боллоо” хэмээн бичжээ. Тэрээр 2020 онд хийх гэж байсан тоглолтоо мөн “Ковид 19”-н улмаас цуцалж байсан юм.