БНСУ-д загасчдын завь хөмөрч, хоёр иргэн ор сураггүй болжээ

БНСУ-д загасчдын завь хөмөрч, хоёр иргэн ор сураггүй болжээ

БНСУ-ын загас агнуурын 10 гишүүнтэй багийн завь Чежү арлын Сеогвипогийн эрэгт хөмөрч, эргийн хамгаалалтын алба аврах ажиллагаа явуулж байна.

Чежүгийн тэнгисийн цагдаагийн газраас өнөөдөр /2024.03.01/ мэдээлснээр, энэ өдрийн өглөөний 07:24 цагийн орчимд загас агнуурын А (33 тонн) хөлөг онгоц Чежүгийн Сеогвипо-си, Марадо хотоос баруун тийш 20 км-ийн зайд хөмөрч, нэг хүн нас барж, хоёр хүн сураггүй болсон гэлээ. Тухайн үед хөлөгт таван солонгос, таван вьетнам далайчин байсан бөгөөд тэдний наймыг нь ойролцоох загас агнуурын завь аварсан ч нэг нь харамсалтайгаар нас баржээ. Эргийн хамгаалалтын алба үлдсэн хоёр багийн гишүүнийг хайхаар хөлөг онгоц, нисдэг тэргийг ажиллуулж байна. Одоогоор ослын бүсэд секундэд 16-18 метрийн хүчтэй салхи шуурч, 4-5 метрийн давалгаа эрлийн ажилд хүндрэл учруулж байгаа аж.