Навальныйгийн оршуулах ёслол дээр 300 гаруй хүн цуглараад байна

Навальныйгийн оршуулах ёслол дээр 300 гаруй хүн цуглараад байна

Өнөөдөр  Навальныйг Москва хотын Борисовын оршуулгын газарт 14:00 цагт оршуулахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнтэй салах ёсыг “Марьино” дүүргийн сүмд үйлдэх бөгөөд өнөөдөр түүний шарилыг авч явах үед нь саад учруулсан талаар талийгаачийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн юм.

Түүнтэй салах ёс хийх сүмийн гадаа Навальныйг дэмжигч олон зуун хүн цугларсан байдалтай байгаа ба цагдаагийн автобус, хамгаалалтын машинууд өндөржүүлсэн хамгаалалт дор цугларжээ. Хүний эрхийг хамгаалах бүлгүүд оршуулгын ёслолын үеэр үймээн самуун дэгдэх, хүмүүсийг баривчлах магадлалтай байгаа талаар анхааруулсаар байгаа юм. Одоогийн байдлаар 300 гаруй дэмжигч, төлөөлөгчид талийгаачтай салах ёс хийхээр цуглараад байгаа байгаа ба хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа аж.