Улаанбаатарт 11 градус хүйтэн байна

Улаанбаатарт 11 градус хүйтэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна. Нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулс болон Дорнодын тал нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -17...-22 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -11...-16 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...+3 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. -9...-11 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.