ВИДЕО: Хятадуудын бүтээсэн цахилгаан галт тэрэг хурдны дээд амжилтыг тогтоожээ

ВИДЕО: Хятадуудын бүтээсэн цахилгаан галт тэрэг хурдны дээд амжилтыг тогтоожээ

Хятадын Агаар сансрын шинжлэх ухаан, аж үйлдвэрийн корпорац (CASIC)-н бүтээсэн “T-Flight” гэдэг цоо шинэ загварын цахилгаан соронзон галт тэрэг хурдны шинэ дээд амжилтыг тогтоожээ. Тус соронзон галт тэрэг вакум хоолой дундуур нэг цагт 623 гаруй км хурдалсан байна.

Туршилтыг Шаньси мужийн Датун хотод хийсэн бөгөөд төслийн гол зорилго нь цагт 1000 км-ээс илүү хурдалдаг, өөрөөр хэлбэл арилжааны нисэх онгоцноос хурдан галт тэргийг зохион бүтээхэд орших аж.

Ийм тээврийн хэрэгслийг зохион бүтээхийн тулд Хятадын инженерүүд хэт дамжуулагч өндөр хэмийн соронзон дүүжин, аэродинамикийн татах хүчнээс ангижруулах вакуум орчин мөн гал тэрэгнээс ирэх ачааллыг тэсвэрлэх чадвартай бетон хийц гаргаж авах хүндхэн технологиудыг бий болгох шаардлагатай байгаа юм байна.