Эверестэд авирах бүх уулчдыг байршил тогтоогчтой байх шаардлагатай гэж эрх баригчид үзжээ

Эверестэд авирах бүх уулчдыг байршил тогтоогчтой байх шаардлагатай гэж эрх баригчид үзжээ

Дэлхийн хамгийн өндөр 10 оргилын 8 нь Балбын нутаг дэвсгэрт оршдог. 8849 м өндөр Эверестийн оргилд гарах гэсэн уулчдын ихэнх нь Балбын талаас авирахыг оролддог бөгөөд нэг удаагийн авиралтанд 11 мянган доллар төлдөг тул тус улс уулын спортоос багагүй хэмжээний мөнгө олдог ажээ.

Гэсэн ч уулчид амиа алдах, сураггүй алга болох гэх мэт эрсдэлт хүчин зүйлс их тохиолддог тул Балба улсын эрх баригчид "бүх уулчид байршил тогтоох чиптэй байх ёстой” гэсэн шаардлагыг тавьж байна. Балбын Аялал жуулчлалын газрын дарга Ракеш Гурунг “Нэр хүндтэй томоохон компаниуд чипийг ашиглаж байсан бол одоо бүх уулчин үүнийг заавал хэрэглэх ёстой” гэж мэдэгдсэн байна. Ингэснээр уулчид гэмтэж осолдсон тохиолдолд эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай явуулах боломж бүрдэх юм.

Тус улсын эрх баригчдын зүгээс уулчдад өгөх чипийг 10-15 долларын үнэтэй гэж мэдэгдсэн бөгөөд уулчдын хүрэмний дотор оёж тогтоон, тэднийг уулнаас бууж ирснийх нь дараа чипийг салган авч аялал жуулчлалын байгууллагад эргүүлэн тушаах аж. Цаашлаад чипийг сэргээсний дараа дараагийн уулчинд өгөх ажээ.

Уулчид Эверестэд авирахын тулд дунджаар хоёр сарын хугацаа зарцуулдаг бөгөөд 5 дугаар сарын дундуур тохиодог маш богинохон цонх үе бол цаг агаарын хувьд авиралт хийхэд хамгийн тохиромжтой үе юм. Өнгөрсөн онд Непалын эрх бүхий байгууллагаас Эверестэд авирах 478 зөвшөөрлийг олгосон нь урьд хожид байгаагүй их тоо ажээ. Харамсалтай нь, авирах явцад 12 уулчин амиа алдаж, 5 хүн сураггүй алга болсон юм.

Эх сурвалж: CNN