Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, нутгийн зүүн хэсгээр явган шуургатай байна. Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -17...-22 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар -11...-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. -8...-10 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 




Өнөөдөр тахиа өдөр

57 минутын өмнө