МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь тулаанаа энэ сарын сүүлээр хийнэ

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь тулаанаа энэ сарын сүүлээр хийнэ

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар гурав хоногийн өмнө мэргэжлийн боксын ес дэх тулаанаа хийж ялалт байгуулсан. Тэрээр Гвиней улсад төрсөн Канад иргэншилтэй тулаанч Мохамед Сумаоротой тулалдаж нийт найман үеэ амжилттай даван, шүүгчдийн санал нэгтэйгээр ялалтаа авсан юм. Мөн олон улсын бооцоот тааврын компаниуд манай тамирчин Э.Цэндбаатарыг илт давуу ялалт байгуулна гэж таамаглаж байсан.

Тэгвэл түүний дараагийн тулаан энэ сарын сүүлээр товлогджээ. Тэрээр ес дэхь тулаанаа хийсний дараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн ба шууд бэлтгэлдээ гарахаа илэрхийлж байсан юм.

Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард /2023.12.17/ Нью Йорк хотын хамгийн идэвхтэй "Boxing Insider" холбооны хоёрдахь жилийн баярын арга хэмжээ болох "Holiday Fight Night 2" эвентийн голлох тулаанчдын нэг Бүгд Найрамдах Доминикан улсын боксчин Йохан Васкестэй тулалдаж, сүүлийн наймдугаар үед хүнд цохилтоор дутуу гаргаж мэргэжлийн бокст найм, "Boxing Insider" холбоонд дөрөвдөх ялалтаа байгуулсан юм.




Өнөөдөр тахиа өдөр

31 минутын өмнө