ВИДЕО: Леброн Жеймс сагсан бөмбөгийн түүхэнд 40 мянган оноо авсан анхны тоглогч боллоо

ВИДЕО: Леброн Жеймс сагсан бөмбөгийн түүхэнд 40 мянган оноо авсан анхны тоглогч боллоо

АНУ-ын алдарт сагсан бөмбөгч, “Лос-Анжелес Лейкерс” багийн довтлогч Леброн Жеймс орон нутгийн цагаар бямба гаригийн орой болж буй “Денвер Наггетс” багийн эсрэг тоглолтын үеэр есөн оноо авч түүхэн дэхь дээд амжилтын эзэн боллоо. Ингэснээр Леброн Жеймс NBA-гийн түүхэнд 40 мянган оноо авсан анхны тоглогч болж байгаа юм.

NBA-гийн дөрвөн удаагийн үнэ цэнтэй тоглогч тэрбээр 2008 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр 10 мянган оноо авсан хамгийн залуу тоглогч болж байжээ. Улмаар 2013 оны нэгдүгээр сарын 16-нд 20 мянга, 2018 оны нэгдүгээр сарын 23-нд 30 мянган онооны эзэн болсон.

Өмнө нь домогт сагсанбөмбөгч Карим Абдул-Жаббар 40 орчим жилийн турш 38, 387 онооны амжилтаа эзэмшиж байсан юм.




Өнөөдөр тахиа өдөр

13 минутын өмнө