ВИДЕО: Газын зурваст С-130 онгоцыг ашиглан хүнсний тусламжийг агаараас буулгах ажиллагаа эхэлжээ

ВИДЕО: Газын зурваст С-130 онгоцыг ашиглан хүнсний тусламжийг агаараас буулгах ажиллагаа эхэлжээ

Газын зурваст Израил болон Палестины ХАМАС бүлэглэлийн хооронд мөргөлдөөн эхэлснээс хойш нэлээдгүй хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд тус хэсэгт байгаа олон мянган хүн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа бөгөөд АНУ хүнсний хомсдолыг арилгах зорилгоор Газын зурваст хүнсний тусламжийг анх удаа агаараас буулгаж байна.

Тодруулбал, Газар дундын тэнгисийн эрэг дагуу 38 мянга гаруй хоолыг агаараас буулгахад C-130 тээврийн онгоцыг ашиглаж байгаа аж.

Ж.Байдены засаг захиргаа мөн хүмүүнлэгийн тусламжийг далайгаар тээвэрлэх боломжийг судалж байгаа гэж мэдээлжээ. Өнгөрсөн пүрэв гарагийн өглөө Израйлийн Газын зурвасын баруун урд хэсэгт хоол хүнс ачсан тусламжийн цуваа очих үеэр иргэд цуваа руу дайрч хэт бөөгнөрөл үүсгэсний улмаас 112 хүн нас барж, 760 орчим хүн шархадаад байсан юм.