ВИДЕО:А.Навальныйгийн шарил дээр цэцэг тавих гэсэн оросуудын урт дараалал өдөр бүр үүсэж, Борисовын оршуулгын газрыг хаахад хүргэжээ

ВИДЕО:А.Навальныйгийн шарил дээр цэцэг тавих гэсэн оросуудын урт дараалал өдөр бүр үүсэж, Борисовын оршуулгын газрыг хаахад хүргэжээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч агсан А.Навальныйг оршуулах ёслол өнгөрөгч баасан гарагт Оросын нийслэл Москва хотын Борисовын оршуулгын газарт болсон. Түүнтэй салах хийхээр олон зуун мянган хүний урт дараалал тухайн өдөр үүсэж, үймээн самуун үүсэх бий гэсэн болгоомжлол оросын хууль сахиулагчдыг багагүй сандаргасан гэж болно. 

Тэгвэл А.Навальныйтэй салах ёс хийж, түүний шарил дээр цэцэг тавих гэсэн ОХУ-ын иргэдийн урт дараалал өнөөдөр ч үргэлжилсэн хэвээр байгаа аж. Тодруулбал, А.Навальныйгийн шарил дээр цэцэг тавих гэсэн хүмүүсийн урт дараалал өдөр бүр үүсэж, Борисовын оршуулгын газрыг 17:00 цагт хааж, хаалга барихад хүргэж, хуваарь гаргаж байгаа ажээ. Тухайлбал, Борисовын оршуулгын газрын алба хаагчид "Хуваарь ханан дээр байгаа, маргааш ирээрэй" гэсэн самбар байрлуулжээ. 

Эх сурвалж: Varlamov news