ОУХМ Б.Наадам олон улсын фестивалийн "мутай бокс"-ын төрөлд алтан медаль хүртжээ

ОУХМ Б.Наадам олон улсын фестивалийн "мутай бокс"-ын төрөлд алтан медаль хүртжээ

АНУ-ын Охой муж Колумбус хотод хоёрдугаар сарын 29-ний өдрөөс гуравдугаар сарын 3-ны өдрүүдэд Арнольд классик тулааны олон улсын фестиваль болж өндөрлөлөө.

Тус тэмцээний мутай боксын төрөлд 88 кг-ын жинд Тулааны спортын дэлхийн хошой аварга, Азийн аварга, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн гардан тулааны багш, ОУХМ, ахлах дэслэгч Б.Наадам АНУ-д болсон тулааны олон улсын фестивальд тэргүүлж, алтан медаль хүртжээ.  Тэрбээр энэ төрөлдөө 2019 онд мөн түрүүлж байсан бөгөөд 5 жилийн дараа аваргаа дахин бататгаж буй нв энэ аж. Мөн сонирхуулахад, ахлах дэслэгч Б.Наадам нь тулааны спортын дэлхийн хошой аварга, Азийн аваргаар шалгарч байсны зэрэгцээ Зэвсэгт хүчний аварга шалгаруулах гардан тулааны тэмцээнд 9 удаа аваргалж, өөрийгөө дархалсан Зэвсэгт хүчний шилдэг офицеруудын нэг юм.