АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трампыг нэр дэвших эрхтэй хэмээн тус улсын дээд шүүх шийдвэрлэжээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трампыг нэр дэвших эрхтэй хэмээн тус улсын дээд шүүх шийдвэрлэжээ

АНУ-ын Дээд шүүх Ерөнхийлөгч асан Дональд Трампыг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах Бүгд найрамдах намын /БНН/ сунгаанд оролцох эрхтэй хэмээн шийдвэрлэжээ.

Учир нь түүнийг 2021 оны нэгдүгээр сарын 6-нд болсон үймээн самуунтай холбогдуулж АНУ-ын Үндсэн хуульд оруулсан 14 дүгээрт заасан “бослого, үймээн самуунтай холбоотой заалтыг” зөрчсөн хэмээн үзэж Колорадо мужийн шүүхээс сонгуульд оролцох эрхийг хязгаарлаад байсан юм. Харин түүний нэрийг саналын хуудаснаас нэг талыг баримтлан хасаж болохгүй хэмээн АНУ-ын шүүх үзсэн байна. Шийдвэр гарсны дараа Д.Трамп Америк орны хувьд энэ бол “ялалт” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN