С.Ган-Эрдэнэ “Охайо Бобкатс” багаас урилга авч, NCAA-д тоглох боломжтой боллоо

С.Ган-Эрдэнэ “Охайо Бобкатс” багаас урилга авч, NCAA-д тоглох боломжтой боллоо

С.Ган-Эрдэнэ “Охайо Бобкатс” багт тоглох урилга авч, АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн нэгдүгээр дивизонд тоглох боломжтой боллоо.

Тодруулбал, Зүүн Азийн залуучуудын наадамд эх орноо төлөөлөн тоглож буй С.Ган-Эрдэнэ Охиогийн Их сургуулийн “Охайо Бобкатс” багт тоглох урилга авчээ. Тэрбээр 2022 оны долдугаар сараас АНУ-ын “Flyght academy prep basketball” академид тоглож эхэлсэн бөгөөд өдгөө АНУ-ын Мичиган мужийн Энн Арбор хотын ахлах сургуульд суралцаж байгаа юм. Сонирхуулахад, С.Ган-Эрдэнэ нь энэ онд 17 нас хүрэх бөгөөд 211 см өндөр, 110 кг жинтэй аж.