ТАНИЛЦ: Манай улсаас “Парис 2024” олимпийн эрхээ аваад буй арван тамирчин

ТАНИЛЦ: Манай улсаас “Парис 2024” олимпийн эрхээ аваад буй арван тамирчин

Ирэх зун Франц улсын Парис хотноо хүн төрөлхтний спортын их наадам болох гэж байна. 33 дахь удаагийн зуны олимпод 10 мянга гаруй тамирчин оролцоно гэх урьдчилсан тооцоо гарсан. Одоогийн байдлаар тамирчид олимпод оролцох эрхийн төлөөх тэмцээнүүддээ оролцож байгаа юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар манай улсаас 10 тамирчин “Парис 2024” олимпийн эрхээ аваад байгаа юм.

  1. О.Есүгэн /буудлага/
  2. Э.Даваахүү /буудлага/
  3. Н.Баяраа /буудлага/
  4. Б.Отгонболд /байт харваа/
  5. О.Есүгэн /бокс/
  6. Б.Чинзориг /бокс/
  7. С.Жамбалжамц /дугуй/
  8. Д.Отгонжаргал /чөлөөт бөх/
  9. Э.Дэлгэрмаа /чөлөөт бөх/
  10. Г.Хишигсайхан /марафон/

"Gracenote" компанийн судалгаагаар Монгол Улс ирэх зуны олимпоос нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэнэ гэх таамаглал байгаа юм.