Д.Сэлэнгээ "Парис-2024” зуны паралимпын наадамд оролцох эрхээ авлаа

Д.Сэлэнгээ "Парис-2024” зуны паралимпын наадамд оролцох эрхээ авлаа

АНЭУ-ын Дубай хотод пара байт харвааны “Парис-2024” зуны паралимпын наадамд оролцох эрх олгох тэмцээн үргэлжилж байна.

Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор таван тамирчин оролцож буйгаас эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ алтан медаль хүртэж, “Парис-2024” паралимпын наадамд оролцох эрхээ авлаа. Д.Сэлэнгээ нь дэлхийн аварга болон Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн тамирчин бөгөөд зуны паралимпын наадамд хоёр дахь удаагаа оролцохоор болж байна.