“Хүлэгүүд” болон “Бишрэлт Металл” баг Үндэсний дээд лигийн аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо

“Хүлэгүүд” болон “Бишрэлт Металл” баг Үндэсний дээд лигийн аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо

Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын финалд өрсөлдөх хоёр баг өчигдөр /2024.03.07/ тодорлоо.

“Хүлэгүүд” лигийн шөвгийн наймд “Гарьдууд”-ыг 4:3-аар буулган авсан. Харин хагас шигшээд өнгөрсөн жилийн аварга “Уурхайчид”-ыг 4:1-ээр хожсоноор аваргын төлөө шалгарсан. Тэгвэл “Бишрэлт Металл” баг шөвгийн наймд Сэлэнгийн “Бодонгууд”-ыг 4:0-ээр буулган авсан бол хагас шигшээд “АПЕС”-тэй долоон цуврал тоглолт хийж, 4:3-аар хожлоо. Ингэснээр аваргын төлөө тоглох эрхтэй болоод байна. 

Мөн “Металл”-д хожигдсон “АПЕС” баг хүрэл медаль хүртэж, 75 сая төгрөгийн эзэн болсон юм. Харин аваргын төлөөх цуврал энэ сарын 9-нд эхэлнэ. Сонирхуулахад, дээрх хоёр баг финалд шалгарснаар Азийн аваргуудын лигт эх орноо төлөөлөн өрсөлдөх эрхтэй болж байгаа юм.