ФРАНЦЫН 3x3 ШИГШЭЭ: Монголын 3х3 багийн охидыг сайн шиддэг гэдгээр нь дэлхий мэднэ. Тэднийг хожиход хэцүү болж байгаа /ВИДЕО/

ФРАНЦЫН 3x3 ШИГШЭЭ: Монголын 3х3 багийн охидыг сайн шиддэг гэдгээр нь дэлхий мэднэ. Тэднийг хожиход хэцүү болж байгаа /ВИДЕО/

Франц Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг бол тоглох ур чадвар, биеийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч зэргийн тамирчидтай баг. Тэд “Парис 2024” олимпийн наадамд оролцох эрхээ хэдийнээ авсан бөгөөд  түрүүлэх багийн нэгд зүй ёсоор тооцогдож буй.

Тэгвэл энэхүү баг монголд гуравдугаар сарын 2-ны өдөр ирж, монголын 3х3 сагсан бөмбөгийн баг тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж байгаа. Энэ бол Монгол тамирчдын хувьд туршлага судлах маш том боломж гэж хэлж болно. Тэднээс сурах зүйл, багтаа авч үлдэх чадвар олон. Тэгвэл бид энэ удаа Францын 3х3 шигшээ багийн тэргүүлэгч тамирчид болох Жүди Корнел болон Мариам Жекондаде нартай Монголд  ирсэн сэтгэгдэл болоод монгол сагсан бөмбөгийн тамирчдын талаар ярилцлаа. Чадварлаг, эрэлхэг, эелдэг францын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчдын яриаг хүлээн авна уу.

ВИДЕО:

Францын тамирчид таван настайгаасаа эхлэн сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлдэг учраас биеийн хөгжил маш сайн. Бидэнтэй ярилцсан Франц тамирчин Мариам Жекондаде бол 1.9 метр орчим өндөртэй тамирчин юм. Тэрбээр өмнө нь эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын гранфрид тоглохдоо монголд ирж байсан бөгөөд хоёр дахь удаагаа монголд ирж байгаа гэнэ. Өмнө нь есдүгээр сард монголд ирж, морь унаж үзсэн бөгөөд түүний хувьд морь унах үнэхээр сонирхолтой, гайхалтай санагдсан гэсэн шүү.

Мөн өнгөрсөн лхагва гарагийн өглөө төв гандан дээр очиж сүм хийдүүдтэй танилцсан нь их л  сонин байсан аж. Түүнчлэн монгол сагсан бөмбөгийн тоглогчдын талаар сайн мэдэх бөгөөд нэрийг нь мэддэг ганц монгол тоглогч нь Хулан. "Монгол тоглогчдыг шидэх чадвараараа үнэхээр байдаг гэдгээр нь мэднэ. Ер нь энэ чадвараараа л дэлхийд танигдсан гэж боддог" хэмээн ярьсан юм.

Францын 3х3 шигшээ багийн тамирчид олимпод оролцох эрхээ авсан. Харин Монголын баг эрхээ хараахан аваагүй байгаа. Хэрвээ олимпод оролцох эрхээ авч чадвал Францын баг хамгийн хүчирхэг, ялахад хэцүү багуудын нэг байх болно. Иймд тус баг тамирчдыг жаахан ч гэсэн мэдэж, туршлага судалж байгаа нь томоохон болосж юм. Мөн Мариам Жекондаде бидэнд ярихдаа, “Монголын 3х3 сагсан бөмбөгийн тоглогчдын ур чадвар үнэхээр сайн. Тэд цаг ирэх тусам улам сайн шиддэг, улам сайн хамгаалдаг болж байгаа. Цаашид ч Монголын багтай таарч тоглоход улам бүр л хэцүү болох байх. Монголын бүх тоглогчид үнэхээр эелдэг, нөхөрсөг санагдсан. Тэдэнтэй хамт бэлтгэл хийхэд миний хувьд тааламжтай сайхан байдаг.

Ер нь монголд хамтарсан бэлтгэл хийхээс өмнө монголын багийг маш сайн шиддэг, багийн ажиллагаа сайтай гэдгээр нь л мэддэг байсан. Сая тоглохдоо ч тэдний чадварыг бүр илүү мэдэрлээ. Хэрвээ олимпийн тэмцээнд монголын багтай таарч тогловол яг хожиж чадах эсэхээ сайн мэдэхгүй л байна.

Хэрвээ таарвал гаргаж болох бүхий л чадвараа гаргаж тоглоно доо. Тэд илүү сайн бэлтгэл хийгээд шидэх техник болоод ур чадвар, скилээ илүү өндөр түвшинд гаргаасай гэж хүсэж байна” гэсэн юм. Бидэнтэй ярилцсан дараагийн тоглогч бол Жүди Корнел. Тэр бараг 2 метр орчим өндөртаэй, өнгөт арьст тамирчин. Харамсалтай нь бэртэлтэй байгаа учраас монгол тоглогчидтой бэлтгэл хийж чадаагүй ч монголд ирсэндээ үнэхээр баяртай байгаа талаараа болон монгол тамирчдын талаар ярьсан юм. Тэрбээр францын 3х3 болон 5х5-ийн шигшээ багт тоглодог мэргэжлийн тамирчин. Анх удаагаа монголд ирж байгаа. Бүр Азид монголоос өөр улсад очиж үзээгүй гэнэ. Иймд монголын талаар сайн мэдэхгүй байгаа бөгөөд маш олон зүйл мэдэхийг хүсэж байгаа талаараа ярьсан. Түүнд "Монголд үнэхээр гоё санагдсан бөгөөд хэдий бэртэлтэй байгаа ч гэсэн монголд ирсэндээ их баярлаж байгаа. Үнэхээр шинэлэг мэдрэмжүүдийг өгч байна" гэсэн юм.

Мөн тэрбээр, “Монголын 3х3 –ийн эмэгтэй шигшээ багийг л мэднэ. Бусад сагсан бөмбөгийн тоглогчдыг төдийлөн сайн мэдэхгүй.  Миний хувьд бэртэлтэй байсан учраас хамтарсан бэлтгэлийн үеэр харамсалтай нь монгол тамирчидтай тоглож чадаагүй. Тиймээс тэднийг яг ямар чадвар нь илүү сайн байгааг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ монгол тоглогчид бүгдээрээ сайн шиддэг, сайн довтолдог гэдгийг мэднэ. Мөн би менежертэй хэлээд монголд илүү олон газар үзэхээр төлөвлөж байгаа. Бидний монголд бэлтгэл хийж байгаа энэ заал үнэхээр таалагдсан. Маш гоё орчинтой гоё заал байна. Гудамжны сагсан бөмбөгөөс шал өөр, илүү мэргэжлийн санагдаж байгаа учраас үнэхээр таалагдлаа. Монгол болон францын харилцаа сайн байгааг би мэднэ. Монгол тоглогчидтой хамт бэлтгэл хийхэд ч гоё байлаа. Гэхдээ монгол тамирчдын талаар үнэхээр сайн мэдэхгүй байгаа учраас илүү таниж мэдэхийг л хүсэж байна даа” гэсэн юм.