"Энэ долоо хоногийн сүүлээр ихэнх нутгаар хүйтэрнэ" гэж анхаарууллаа

"Энэ долоо хоногийн сүүлээр ихэнх нутгаар хүйтэрнэ" гэж анхаарууллаа

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 12-нд Алтай, Хангайн уулсаар ялимгүй цас орно. Энэ сарын 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, энэ сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, энэ сарын 13-нд Алтайн салбар уулсаар, энэ сарын 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -13...-18 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан байна. 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, Энэ долоо хоногийн баасан гараг буюу энэ сарын 15-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө