СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас хайлж, айл өрхүүд шар усны үерт автсан байсныг нүүлгэн шилжүүлжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас хайлж, айл өрхүүд шар усны үерт автсан байсныг нүүлгэн шилжүүлжээ

Баян-Өлгий аймаг, Улаанхус сум. 1, 2 дугаар багийн “Монгол гол”, “Их-Ойгор” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 125 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/-т уулын цас хайлж айл, өрхүүд шар усны үерт автсан тухай дуудлагыг 03.12-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын даргын шийдвэрээр Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Х.Ербуланаар ахлуулсан алба хаагчид мэргэжлийн ангийн 2 хүн, орон нутгийн 2 иргэнтэй хамтран 125 км замын туулан 15:15 цагт очиход 4 айл шар усны үерт автах эрсдэлтэй байсан тул урьдчилан сэргийлэх зорилгоор 40 см өндөртэй, 150 метр урттай далан байгуулсан. 03.13-ны өдөр ажиллагаа үргэлжилнэ.

Өвөрхангай аймаг, Хужирт сум. Шивээт 4 дүгээр багийн 24 дүгээр гудамжинд уулын цас хайлж 3 айлын гэр хөрсний шар усны үерт автсан тухай дуудлагыг 03.12-ны өдрийн 15:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид сумын мэргэжлийн ангийн 7 хүнтэй хамтран 3 км замыг туулан 15:24 цагт очиход иргэн Б, А, Э нарын нийт 3 айлын 5 ханатай гэр хөрсний шар усанд автсан байсныг 4 цаг 34 минут ажиллаж аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө