Багануур дүүрэгт байшин усанд автаж, мотопомп ашиглан усыг соруулж авчээ

Багануур дүүрэгт байшин усанд автаж, мотопомп ашиглан усыг соруулж авчээ

Улаанбаатар хот, Багануур дүүрэг. 5 дугаар хороо Нарийний 24 дүгээр гудамжинд 1 өрхийн байшин шар усны үерт автсан тухай дуудлагыг 03.13-ны өдрийн 22:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 00:00 цагт очиход тус тоотод иргэн Б-ийн 8х8 хэмжээтэй байшин усанд автсан байсныг мотопомп ашиглан 30 минут ажиллан усыг соруулж, аюулгүй болгосон.