СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Гуравдугаар сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Салхи зарим газраар секундэд 14-16 метр хүч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна. Өнөөдөр /2024.03.14/ баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш /2024.03.15/ ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ. Цас орж зам, даваанд халтиргаа гулгаа үүсч болзошгүй тул иргэдийг анхаарал болгоомжтой зорчино уу гэж ОБЕГ-аас мэдээллээ.