Чехийн клубт тоглодог Г.Төгөлдөр Монголын шигшээ багт дуудагдлаа

Чехийн клубт тоглодог Г.Төгөлдөр Монголын шигшээ багт дуудагдлаа

Монголын хөлбөмбөгийн "Арвис" клубт тоглож байсан Гантогтохын Төгөлдөр нь Чех улсын Дээд лигт тоглосон анхны Монгол тамирчин болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл Г.Төгөлдөр нь Азербайжан болон Танзанийн багуудын эсрэг Үндэсний шигшээ багийн төлөөх анхны тоглолтод оролцохоор болжээ. Тодруулбал, Монголын хөлбөмбөгийн шигшээ баг энэ сарын 22-ны  /2024.03.22/ өдөр Азербайжаны эсрэг, харин энэ сарын 25-ны өдөр Танзанийн багтай нөхөрсөг тоглолтыг хийхээр болсон.

Уг тоглолтуудад оролцох “Үндэсний шигшээ” багийн бүрэлдэхүүнд Чехийн "Динамо Ческе-Будёёвице" клубийн 19 хүртэлх насны багийн тоглогч Г.Төгөлдөр тоглохоор болсон байна.