Энэ долоо хоногийн дундуур ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ гэдгийг анхаарууллаа

Энэ долоо хоногийн дундуур ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ гэдгийг анхаарууллаа

Энэ сарын 22-нд буюу ирэх Баасан гарагт нутгийн баруун хагаст, 23-нд буюу Бямба гарагт нутгийн зүүн хагаст цас орж, салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс анхаарууллаа. 

Тодруулбал, энэ сарын 20-нд Алтайн уулархаг нутгаар, 21-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 25-нд говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, 26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Улмаар Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -7...-12 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө 0...-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан байна. 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд ихэнх нутгаар хүйтэрнэ гэж мэдээллээ.