Английн “Louhgborough” их сургуулийн монгол оюутан төгсөлтийн ажлынхаа хүрээнд ямааны сам зохион бүтээжээ

Английн “Louhgborough” их сургуулийн монгол оюутан төгсөлтийн ажлынхаа хүрээнд ямааны сам зохион бүтээжээ

Английн “Louhgborough”-ийн их сургуульд бүтээгдэхүүний загварчлал инженерийн чиглэлээр сурдаг монгол хүү төгсөлтийн ажлынхаа хүрээнд сайжруулсан “ямааны сам” зохион бүтээжээ. Тус самны үзүүр нь ямааны арьс урдаггүй, бариул нь гарт эвтэй, самны хоорондох зайг өөрчилж болдог гэдгээрээ илүү онцлог, малчдын цагийг хэмнэхээр зохион бүтээгдсэн байна.

Энэ талаар хүүгийн аав өөрийн цахим хуудсандаа “Өөрөө загвараа ipad, PC дээрээ зурж, 3D принтерээр хэвлэж гаргаад туршаад байх юм. Шинэ үеийн залуус технологийн дэвшилтэй л цуг өсөөд байна даа. Бид маргааш Шотландад хүрч ноолуурын чиглэлээр ямаа өсгөж буй фермерийн ямаануудаас самнаж, хүүгийн гаргасан эхний загвар нь хэр зэрэг практик зорилгоо хангах, цаашид сайжруулах ямар зүйлс байхыг үзэх туршилт хийнэ" гэжээ.