Зам дээр хэвтсэн өвгөнийг цагдаа нар босгож буй зургийг зарим иргэд бодит байдлаас мушгин тайлбарлаж, цахимд цацжээ

Зам дээр хэвтсэн өвгөнийг цагдаа нар босгож буй зургийг зарим иргэд бодит байдлаас мушгин тайлбарлаж, цахимд цацжээ

Өчигдөр /2026.10.01/ болсон иргэдийн жагсаалын үеэр автомашины хөдөлгөөнд саад учруулан авто зам дээр хэвтэж байсан өндөр настай иргэнийг цагдаагийн алба хаагчид босгон, замын хөдөлгөөнд өртөхөөс сэргийлж буй зураг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. 

ВИДЕО: 

Гэвч уг зургийг зарим иргэд бодит үйл явдлаас нь салган тайлбарлаж, өвгөнийг өрөвдсөн сэтгэл хөдлөлд тулгуурлан цагдаагийн алба хаагчдыг шүүмжилсэн байр суурь илэрхийлэх нь нэмэгдэж байна. Учир нь гэрэл зурагт цагдаагийн хоёр алба хаагч өндөр настай эрэгтэйг хоёр талаас нь түшин босгож, хөдөлгөөнд нь тусалж буй нь харагдах аж.

Гэтэл зарим иргэд тус гэрэл зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлж, "Ажил хийж хөдөлмөрлөөд татвар, нийгмийн даатгалаа бүгдийг нь төлдөг. Гэхдээ хиймэл шүдээ солиулж чадахгүй олон жил явсан. Тэр нь 360 мянган" зэргээр уянгалсан байх аж. 

Жагсаал, цуглааны үеэр иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч нийтийн эзэмшлийн авто зам дээр хэвтэж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулах нь өөрийнх нь болон бусдын аюулгүй байдалд эрсдэл үүсгэж болзошгүй. Ийм нөхцөлд цагдаагийн алба хаагчид тухайн иргэнийг замаас гаргаж, аюулгүй байдал хангах арга хэмжээ авах нь зайлшгүй үйлдэл юм.