Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд "Эрчүүдийн эрүүл мэндийн үзлэг" боллоо

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд "Эрчүүдийн эрүүл мэндийн үзлэг" боллоо

"Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Эр цэргийн баярыг  тохиолдуулан Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвд эрчүүдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг 2024.03.16, 17- ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Зүрх судас, уушги, хоол боловсруулах, урологи андрологи буюу эрэгтэйчүүдийн эмчийн үзлэг, бүдүүн шулуун гэдэс, мэдрэл, нүд, чих хамар хоолой, бөөр, дотоод шүүрэл, үений мэс засал, лабораторийн шинжилгээ, хэвлийн хэт авиа, ходоодны дуран, цээж үений рентген зураг зэрэг 16 чиглэлийн үзлэг шинжилгээнд нийт 400 орчим эрэгтэйчүүд хамрагдлаа. Эрэгтэйчүүдийн 52,2 хувь буюу эмэгтэйчүүдийнхээс хоёр дахин ихээр хөдөлмөрийн насандаа нас барж байна. Монгол эрэгтэйчүүдийн нас баралт 60,4 хувийг эзэлж, энэ хувь нь тасралтгүй өссөөр байна.