ВИДЕО: Эмээлтийн махны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоожээ

ВИДЕО: Эмээлтийн махны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоожээ

Эмээлтэд байрлалтай мах боловсруулах үйлдвэрт чанарын шаардлага хангахгүй байж болзошгүй мах бэлтгэж байна гэсэн иргэний мэдээллийн мөрөөр Нийслэлийн мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчид газар дээр нь ажиллажээ. 

Тухайн үйлдвэрийн агуулахад хадгалагдаж байсан мах, махан бүтээгдэхүүний төрөл тус бүрээс дээж авч, дээжийг Нийслэлийн мал эмнэлгийн газрын лабораторид хүргүүлэн, үйлдвэрийг лацдан битүүмжилж, үйл ажиллагааг нь түр зогсоогоод байна. Тус үйлдвэрт хяналт, шалгалтын ажлыг үргэлжлүүлж байгаа аж. ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газар, НМЭГ-ын улсын ахлах байцаагчид хамтран шаардлага хангахгүй 47.64 тн махыг устгах ажлыг энэ сарын эхэнд зохион байгуулсан юм.

ВИДЕО: