Тамаваши Б.Мөнх-Оргил Японы иргэншилтэй боллоо

Тамаваши Б.Мөнх-Оргил Японы иргэншилтэй боллоо

Мэргэжлийн сүмо бөхийн “Катаонами” дэвжээний дээд зиндааны бөх Тамаваши Б.Мөнх-Оргил Японы иргэншил авчээ.

Ингэснээр манай бөх зодог тайлсан хойноо ояката болох эрхтэй болж байгаа юм. 39 настай Тамаваши 2019 оны Нэгдүгээр сар болон 2022 оны Аки башёд түрүүлж байсан. Анхны түрүүгээ авахдаа мэргэжлийн сүмод барилдсанаас хойш 15 жилийн дараа Эзэн хааны цом өргөсөн юм. Тэгвэл 2022 онд Эзэн хааны цом хүртэхдээ мэргэжлийн сүмод түрүүлсэн хамгийн ахмад бөх болж байлаа. Мөн жюүрёрд нэг, макүшитад нэг түрүүтэй.

2004 оны Нэгдүгээр сард анх сүмо барилдсанаас хойш нэг ч өнжиж үзээгүй. Одоогийн байдлаар анхны барилдаанаас хойш 1592 дараалан тасралтгүй барилдаж байгаа нь сүмогийн түүхэнд хоёрт бичигдсэн амжилт болж байна.