Хонины цэцэг өвчний эсрэг тусламжийн нэг сая тун вакцин хүлээж авлаа

Хонины цэцэг өвчний эсрэг тусламжийн нэг сая тун вакцин хүлээж авлаа

Монгол Улсад өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч улмаар малын дархлаа суларснаас хонины цэцэг өвчний болзошгүй эрсдэл үүсээд байна.


Дээрх өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг “Биокомбинат” төрийн өмчит компаниас худалдан авдаг бөгөөд энэ жилийн тухайд үйлдвэрлэлийн технологиос шалтгаалан хэрэгцээг хангах боломжгүй болжээ. Тиймээс Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын лавлагаа лабораториор баталгаажсан вакцин үйлдвэрлэгчдээс тусламж хүссэний дагуу Иорданы Вант улсын Био үйлдвэрийн төв буюу JOVAC-аас нэг сая тун вакцины тусламжийн түрүүчийг ирүүлснийг хүлээн авч, эрсдэл бүхий аймгуудад хуваарилан хүргэхээр ажиллаж байна. Мөн БНХАУ-ын “Синофарм” үйлдвэр 2.5 сая тун вакцин нийлүүлэхээ илэрхийлсэн бөгөөд уг вакциныг авснаар хонины цэцэг өвчний эрсдэлийг бүрэн бууруулах боломжтой ажээ. Харин “Биокомбинат” компани бусад хэрэгцээт 9.5 сая тун вакцин нийлүүлэхээр ажиллаж байгаа юм байна.