"Наурызын баяр"-т зориулсан 128 бөхийн барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

"Наурызын баяр"-т зориулсан 128 бөхийн барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

Өнөөдөр "Наурызын баяр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан “Монгол бөхийн өргөө”-нд болж өнгөрлөө. Тус барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүлж, Соната-9” маркын автомашины эзэн болжээ.

Мөн тус барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ. Харин шөвгийн дөрөвт Баянхонгор аймгийн Баянбулаг харьяат "Их Богд" дэвжээний бөх улсын харцага Н.Золбоо, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат "Жавхлант" дэвжээний бөх аймгийн арслан Н.Өсөхбаяр нар үлдсэн юм. Түүнчлэн улсын аварга О.Хангай дөрвийн даваанд аймгийн арслан Н.Өсөхбаярт, барилдах эрх нь сэргээд буй улсын заан Б.Серик тавын даваанд улсын заан Б.Бат-Өлзийд тус тус өвдөг шороодов.