Дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар Финланд шалгарчээ

Дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар Финланд шалгарчээ

Өнөөдөр дэлхийн аз жаргалын өдөр тохиож байна. Дэлхийн аз жаргалын өдрийг тохиолдуулан НҮБ-аас жил бүр улс орнуудын аз жаргалын индексийг танилцуулдаг. Харин энэ жил Финланд дэлхийн хамгийн аз жаргалтай орноор долоо дахь жилдээ дараалан шалгарчээ.

Финландын дараа Дани, Исланд, Швед бичигдсэнээр Скандинавын орнууд хамгийн аз жаргалтай орнуудын жагсаалтын эхний байруудад хэвээр үлдсэн байна. Харин 2020 онд талибуудын хяналтанд орсноор хүмүүнлэгийн сүйрэлд нэрвэгдээд буй Афганистан улс 143 орныг хамарсан жагсаалтын сүүлийг мушгилаа.

Аз жаргалын түвшний үзүүлэлт 2006-2010 оноос хойш хамгийн их буурсан орнуудад Афганистан, Ливан, Йордан орсон бол Серб, Болгар, Латви зэрэг Зүүн Европын орнуудад хамгийн ихээр нэмэгджээ. Уг үзүүлэлтийг хувь хүний амьдралын сэтгэл ханамж, нэг хүнд ногдох ДНБ, нийгмийн хангамж, дундаж наслалт, хүмүүсийн өглөгч өгөөмөр байдал, эрх чөлөө, авлига зэрэгт үндэслэн гаргадаг. Харин Монгол улсын хувьд өнгөрсөн оны хувьд 109 улсаас 61 дүгээр байрт эрэмбэлэгдэж байсан.