О.Мөнхжин “IHC Apes” багийн нэр дээр тоглодог Э.Цэрэнбаатар, Б.Энхсайхан, Н.Батбаяр нараас гэрээгээ цуцалжээ

О.Мөнхжин “IHC Apes” багийн нэр дээр тоглодог Э.Цэрэнбаатар, Б.Энхсайхан, Н.Батбаяр нараас гэрээгээ цуцалжээ

Тун удахгүй монголын сагсан бөмбөгийн лигийн тамирчдын дунд 3X3 төрлөөр тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Харин энэ тэмцээнд “IHC Apes” баг багаараа оролцох төлөвлөгөөтэй байсан ч зарим тамирчид өөр баг дээр нэрээ бичүүлсэн нь маргаан дагуулж буй бололтой.

Тодруулбал, IHC Apes” багийн эзэн О.Мөнхжин “ 3Х3-т энэ удаа багаараа орно шүү гэж хэлсээр байтал дур мэдэн толгойлон Завхан гэж бүртгүүлсэн Н.Цэрэнбаатартай “Аpes” баг гэрээгээ цуцалж байна. Мөн багийн удирдлагаас санал асуулгүй, гэрээ ч дуусаагүй байхад Завхан нэрийн доор тоглохоор болсон Энхсайхан, Батбаяр нартай гэрээгээ дуусгавар болгож байна. Харин Н.Ганбаатар, Б.Тулуй нар нь “Apes 3x3” багаараа орохыг удаа дараа хэлж байсан ч, бүртгэлийн өдөр нь тулж ирсэнг мэдээгүй байсан, Цэрэнбаатар ахдаа найдаж яваад бүртгэл нь дууссан тул аргагүй эрхэнд өөр өөр багаас орохоор болсон гэж үзэн, мөн багийнхаа амжилтанд оруулсан өндөр хувь нэмрийг нь үнэлж нэг удаа сануулга өгөн өнгөрөөж, 3x3 тэмцээнд нь амжилт хүсье” хэмээн цахим хуудсандаа бичжээ.

О.Мөнхжин IHC Apes багаа “Шунхлай” группт 6 тэрбум төгрөгөөр зарж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин энэ талаар О.Мөнхжин “Удахгүй гэрээ, контракт, тоглогчдын сюрпризүүд задрах болно. Хөрөнгө оруулагч, спонсор байгууллагууд авахаар болсон. Багийнхаа зарим хувийг зарна, бүтэн зарахгүй” гэж мэдэгдээд байна.