СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малчин айлын гэр шар усны үерт автсан тохиолдол бүртгэгджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малчин айлын гэр шар усны үерт автсан тохиолдол бүртгэгджээ

Сүхбаатар аймагт өчигдөр /2024.03.19/ айлын гэр шар усны үерт автсан тохиолдол бүртгэгджээ.

Энэ талаар ОБЕГ-аас "Сүхбаатар аймаг, Уулбаян сум. Сахиулын шанд багийн “Улаан худаг” гэдэг газар айлын гэр шар усны үерт автах гэж байна гэсэн дуудлагыг 17:25 цагт хүлээн авсан. Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 30 км замыг туулан очиж, малчин иргэний гэр шар усны үерт байсныг хоёр км зам гарган тусламж үзүүлсэн байна" гэжээ. 

Өвөл, хавар орсон их хэмжээний цас богино хугацаанд хайлсны улмаас шар усны болон уруйн үер болох нөхцөл бүрддэг байна. Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд ихэнх нутгаар агаарын температур нэмэх градус руу орж, уулын цас хайлж байгаа тул шар усны үерээс сэрэмжлүүлээд буй.