БНСУ-ын жүжигчин Рю Жун Ёл болон Хан Со Хи нарын үерхлийн улмаас зарим байгууллагууд Хан Со Хитой хийсэн гэрээгээ цуцалж эхэлжээ

БНСУ-ын жүжигчин Рю Жун Ёл болон Хан Со Хи нарын үерхлийн улмаас зарим байгууллагууд Хан Со Хитой хийсэн гэрээгээ цуцалж эхэлжээ

БНСУ-ын жүжигчин Рю Жун Ёл болон Хан Со Хи нарын үерхлийн мэдээ багагүй шуугиан дэгдээгээд буй. Үүнтэй холбоотойгоор зарим байгууллагууд жүжигчин Хан Со Хитой байгуулсан гэрээгээ цуцалж эхэлжээ. 

Тодруулбал, Хан Со Хи "NH Bank"-ний нүүр царайгаар гурван жилийн турш ажиллаж байгаа ч тус банкнаас жүжигчин бүсгүйтэй хийсэн гэрээгээ дуусгавар болгох шийдвэр гаргасан байна.  Өчигдөр буюу гуравдугаар сарын 19-нд KST-ийн мэдээлснээр, "Nonghyup Bank-ний жүжигчин бүсгүйтэй хийсэн гэрээний хугацаа нь  энэ сарын эхээр дуусгавар болсон бөгөөд тэд гэрээгээ сунгахгүй байхаар шийдвэрлэсэн" гэжээ. 

Тус банкны зүгээс шинэ нүүр царайгаа хэдийнээ тодруулсан тухайгаа мэдэгдэн ба тун удахгүй зураг авалтын ажилдаа орно гэсэн юм. Мөн жүжигчин бүсгүйтэй хийсэн гэрээний хугацаа дууссан учир ийнхүү шинэ модель сонгосон гэж байгаа ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед гараад байгаа хайр дурлалын асуудлаас нь үүдэн ийнхүү гэрээгээ сунгахгүй байхаар шийдвэрлэсэн хэмээн олон нийт таамаглаж байгаа аж.