“Баялагтаа эзэн Монгол” ТББ: Өнгөрсөн 12 жилийн турш баялагтаа эзэн болгоно гэж иргэдийг хуурсан

“Баялагтаа эзэн Монгол” ТББ: Өнгөрсөн 12 жилийн турш баялагтаа эзэн болгоно гэж иргэдийг хуурсан

Өнөөдөр "Баялагтаа эзэн Монгол“ төрийн бус байгууллагаас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр дээрх ТТБ-ын гишүүн, иргэн Г.Хажидмаа “Баялгийн жинхэнэ эзэн гэж хөрөнгийн эзнийг хэлнэ. Хийж хөдөлмөрлөж, гаргаж ирсэн байгалийн нөөц буюу 108 элементийг баяжуулан, бэлэн бүтээгдэхүүн болгосон цагт л баялаг болдог. Гэтэл Цагаан хаданд монголчууд боолын хөдөлмөр эрхэлж, хятад компаниудын мэдэлд зовж байна. Тиймээс уул уурхайгаа өөрсдөө удирдья. Уг нь бид Арабын шахууд шиг, Катарын Эмиратууд шиг амьдрах боломжтой.

Цаашид төрийн мэдэлд байгаа, стратегийн ордуудын 50+1 хувийг иргэд хувьцаа хэлбэрээр эзэмших ёстой. Нүүрсний хулгайч нарт маш бага ял оноолоо. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд шүүх 40 сая төгрөгийн торгууль оноосон тул иргэд бид бухимдаж байна.  Төрийн эрх барьж буй хүмүүс үлсэн 41 хувиасаа иднэ биз. Мөн төрийн эзэмшлийн, уул уурхайн компаниудын УЗ-д ард түмэн төлөөллөө сонгон багтаах ёстой.

Иргэд бид хэрсүү хандаж, УИХ-ын сонгуульд санал өгөхдөө сонголтоо зөв хийгээрэй гэж уриалж байна. Бүх нам баялагтаа эзэн болгох амлалт өгсөн. Гэвч өнгөрсөн 12 жилийн турш баялагтаа эзэн болгоно гэсэн амлалт бодитоор хэрэгжсэнгүй. Баялгийн эзэн нь ард түмэн байх ёстой” гэв.