"Шинэ Хархорум" хотын ундны усны судалгааг 5.7 тэрбумаар хийх тендер зарлажээ

"Шинэ Хархорум" хотын ундны усны судалгааг 5.7 тэрбумаар хийх тендер зарлажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон зарлигийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гаргасан билээ.

Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараахан Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр “Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталсан юм. Харин Хархорум хотын усны гидрогеологийн судалгаа, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ, дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах ажилд 70 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгааг албаныхан мэдээлээд буй. Тэгвэл Төрийн худалдан авах ажиллагааны газраас "Шинэ Хархорум" хотын хүн амын унд ахуйн зориулалттай газрын доорх усны эх үүсвэрийн эрэл хайгуулын судалгаа хийх тендерийг зарлажээ. Уг тендерийн төсөвт өртөг 5.7 тэрбум төгрөг бөгөөд энэ онд багтаан 4.6 тэрбумын санхүүжилтыг хийхээр төлөвлөсөн байна.